Magnolian
Página inicial > M > Magnolian > Өвөлжөө ("Banquet" Mongolian Version)

Өвөлжөө ("Banquet" Mongolian Version)

Magnolian

Famous Men


Өвөл намайг март
Өвөл намайг март гэж хэлээд
Ойн жимээр алхлаа

Таван сарын турш
Таван сарын турш би байхгүй
Уулнаас бууж ирэхгүй

Харанхуй руу ор
Харанхуй руу орж би унтлаа
Унтаагүй удлаа

Нүдээ аниад суу
Нүдээ аниад суусан газраа
Ганцаараа өвөлжөнөө

Сэтгэл онгойх мөчийг хүлээхээр
Мянган модтой ойгоор алхсан
Хүйтэн шөнөдөө дулаан өвөлжөө
Хуучин биеэ шинээр сольсон

Урд шөнийн нойр
Урд шөнийн нойр гэж ханахгүй
Нойрондоо санахгүй

Сэрэхгүй бол яана
Сэрэхгүй бол яана гэж бодлоо
Бодлоосоо хоцорлоо

Сэтгэл онгойх мөчийг хүлээхээр
Мянган модтой ойгоор алхсан
Хүйтэн шөнөдөө дулаан өвөлжөө
Хуучин биеэ шинээр сольсон

Хоосон хүлээж хайрийг үрсэн
Хол явсандаа хүлцэл өчье
Compositor: Magnolian

Encontrou algum erro? Envie uma correção >

Compartilhe
esta música

Ouça estações relacionadas a Magnolian no Vagalume.FM

Mais tocadas de Magnolian

ESTAÇÕES